KRISTIANA

2011-05-13 - Аавын цээжээр мэдэх шаардлагатай 9 зүйл

Ангилал: зөвлөгөө


Аавын хувьд чи сургуулийн багш нар, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагын гишүүд эмч нар зэрэг хүмүүсийн маш олон төрлийн асуултад бөмбөгдүүлэх тохиолдолтой учирна.Заримдаа чи асуултанд нь хариулж мэдэхгүй эвгүй байдалд ч орж магадгүй. Тэгээд асуусан зүйлст нь хариулж чадахгүй болохоороо хүүхдийнхээ тухай юу ч мэддэггүй хариуцлаггүй аав шиг харагдах болно.

Тэгэхээр зарим зүйлийг бол чи цээжээр мэддэг байх, харин бусад хариултыг хаанаас авч болох вэ гэдгийг мэдэж байхад л хангалттай. Бүх зүйлийг мэдэх гэж өөрийгөө зовоосны хэррэгүй, шаардлагатай мэдээллээр л тархиа дүүргэсэн нь дээр. Шаардлагатай мэдээлэл гэдэгт яаралтай тусламж хэрэгтэй болсон үед зайлшгүй мэдэх зүйлс болон мэдэхгүй байвал муу аав гэж харагдах зүйлс багтана. Үүнд:

1. Хүүхдийн чинь бүтэн нэр

1.    Хүүхдийн чинь төрсөн он, сар, өдөр- энэ асуултанд чи төсөөлж байгаагаасаа олон удаа хариулах хэрэгтэй болно

2.    Хүүхэд чинь ямар, ямар харшилтай болох

3.    Хүүхдийн чинь дуртай байгаа хүнсний бүтээгдэхүүн

4.    Хүүхдийн чинь унтахдаа уншуулах дуртай үлгэрийн номс (одоогийн байдлаар) буюу өвөртөлж унтах дуртай тоглоом

5.    Хүүхдийн чинь одоогийн жин. Шөнө дунд эсвэл өглөө хар үүрээр хүүхэд чинь халуурах юм бол эмийг нь жинд нь тохируулан зохих тунгаар өгөх зэрэг тохиолдолд энэ мэдээлэл их чухал шүү.

6.    Хүүхдийн чинь өнөөдөр өмсөж гарсан хувцас. Магадгүй хүүхэд чинь алга болвол ямар хувцастай гарсныг нь цагдаад мэдээлэх хэрэг гарвал энэ мэдээлэл чухал байх болно.

7.    Хүүхдийн чинь айж эмээдэг зүйлс.

8.    Хүүхдийн чинь дотны найзуудын нэрс зэрэг орно.

Ашигласан ном:

В.А.Сухомлинский рассказ “Родители моих детей”


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 6 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax