KRISTIANA

2011-03-29 - сайн багш байх амархан шүү

Ангилал: ашигтай зөвлөгөө

А)Өөрөө үлгэр дуурайл болж байж чадварлаг удирдана

А. сурагчидтай холбоотой чухал асуудлууд

Багш хүн бол хүүхэд залуучуудын болон томчуудын ертөнцийн хооронд тэнцвэртэй, чухал холбоотой болдог хүн.Гэвч багш хүний хамгийн нандин чухал үүргийн нэг бол яах аргагүй сурагчидтайгаа зөв харилцаа тогтоох явдал юм.

Багш хүн хэр зэрэг халуун дотно , зөв харилцаа үүсгэж тэр хэмжээгээр сурагчидтайгаа үр өгөөжтэй байж амжилтцын үндсийг тавьж өгнө.Сурагчийнхаа бодол санаа, нөхцөл байдал, үзэл бодол зэргийг анхааралгүй нүд анин өнгөрдөг бол амжилттай байх нь юу л бол.

Манай улсад сурагч багшийн харилцаа зөвхөн ангид л үргэлжилдэг.Багш зав гарган хичээлийн бус цагаар юу хийж явааг нь анхаараагүйгээс зөвхөн анги дотор л өрнөдөг байна.

Б) Сурагчтайгаа зөв харилцаа тогтоох аргууд:

  1. Эхлээд ангид ямар байх дүрэм журам тогтоо.Юу хийх хэрэгтэй юу хийх хориотой гээд бүх зүйлийг жмлийн эхэнд ангидаа ярьж тогтоох хэрэгтэй.Ингэж тогтоосон дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд огт зөөлрөлгүйгээр зохих арга хэмжээг авах хэрэгтэй.Үүгээрээ та сурагчидаа ангид тогтоосон дүрэм журмыг заавал мөрдөх ёстойг ойлгуулна.

  2. Нээлттэй байгаарай.Өөрийгөө үнэн зөвөөр илэрхийлээрэй.Та ямар хүн бэ юу хүсдэг вэ, гээд бүх байдал чинь тодорхой байх ёстой.Учир битүүлэг байж болохгүй.Тийм байдалтай байвал сурагчид чинь тантай харьцахдаа айсан, эмээсэн, хөндий байдалтай байна.

  3. Хэлж байгаа болон хийж байгаа чинь зөрөх ёсгүй.Дүрэм журмаа баримтлахгүй байвал сурагчийн итгэл алдарч хүндэтгэл багасна.

  4. Хувцсаа өөртөө тохируулан цэвэр цэмцгэр өмсч ам ажил хоёр чинь зөрөхгүй байх нь хүүхдэд нөлөөлөх хамгийн том хүчин зүйл гэдгийг мэдэх хэрэгтэй.

  5. Хичээлдээ хоцролгүй орох ёстой .Харин хоцорсон үедээ сурагчидаасаа уучлалт гуйх хэрэгтэй.Тэгвэл энэ чанар чинь үлгэр жишээ болно.

  6. Сурагчдыг гаргахад нв дургүйцдэг зан чанрыг өөрөө бүү гаргаарай.”Би тэгдэг, гэхдээ та нар битгий тэгээрэй” гэж хэлэх нь огт хэрэгцээгүй зөвлөгөө юм.

  7. Сурагчаа хүндэлвэл сурагч ч таныг хүндлэх болно.

  8. Ихэнхдээ инээмсэглэж яваарай.Өрөвч зөөлөн сэтгэлтэй байгаарай.Хүрч ярьж болшгүй аймаар хүн болж болохгүй.

  9. Сурагчидтайгаа элэгсэг дотно харилцаа тогтоогоорой.Гэвч зааг ялгааг сайн салгаж тогтоох хэрэгтэй шүү.

  10. Хичээлээ сайн мэддэг мэдлэгэтэй багш байх хэрэгтэй.Учир нь бүх сурагч таныг хэмжиж үзнэ.Хэрвээ та сулхан байвал нөлөө чинь эрс багасна.

  11. Сурагчаа шүүмжлэхдээ түүнийг өөрийг нь биш муу араншинг нь шүүмжлэх хэрэгтэй.Хүүхдүүдийн дунд нэр заан шүүмжилж болохгүй.Ямар нэг сануулга өгөх гэж байгаа бол анги хамт олных нь дунд биш ганцаарчилж уулзах хэрэгтэй.Ингэсэн тохиолдолд сурагч таныг хүндлэх болно.

  12. Санал шүүмжлэлийг нээлттэй хүлээн авч хэрэгцээтэй үед алдаагаа хүлээх хэрэгтэй.Та хэр зэрэг нээлттэй хүлээн авна таныг шүүмжлэх хэмжээ ч тэр хэмжээгээрээ буурна.

  13. Ялангуяа ангид байхдаа өөрийгөө байнга хяналтанд байлгах хэрэгтэй.Сурагчиддаа таалагдахгүй байгаа зан чанараасаа татгалзах хэрэгтэй.

  14. Сурагчийнхаа ангид байгаа байдлыг нь сайн ажиглаарай.Ангийн хамгийн ард чимээгүйхэн суудаг эсвэл үргэлж танаас харц бууруулдаг сурагчидтайгаа илүү харьцаа тогтоох хэрэгтэй.

    Таны зан чанар ангид үргэлж үлгэр дууриал болдог байх ёстой.Орон гаран хурдан ууртай байвал хичээлийг ч сурагчийг ч өөрөөсөө холдуулна.

  15. Дууны өнгө нүүрний хувирал,гар хөлийн хөдөлгөөн тань анхааруулсан, анхаарал татсан урьхан байгаарай.Инээдтэй эсвэл ширүүн хөдөлгөөн гаргах ,хэт нам зөөлөн дуугаар ярих нь ангийн уур амьсгалыг өөрчилнө.

  16. Хүүхдүүдийн үзэл бодол санааг чухалчлах хэрэгтэй.Таныхтай зөрж байсан ч түүний үзэл учраас хүндэтгэх хэрэгтэй.

  17. Энгийн бөгөөд тодорхой ярьж байгаарай.Хүүхдүүд таныг “багш одоо юу яриад байгаа юм бол доо” гэж бодогдохгүй байх ёстой.

  18. Ангид нэг сэдэв дээр маргаан зохиож хүн болгонд санаа бодлоо чөлөөтэй илэрхийлэх орчин бий болгож өгөх хэрэгтэй.Ингэвэл анги идэвхтэй болж өгнө.Харин муудалцаж, хэрэлдэх явдал гаргуулахгүй байхыг хичээгээрэй.

  19. Сурагчаа маш сайн таних хэрэгтэй.Сурлагын төвшин ааш занг нь сайн судлаарай.Сурагчаа бүтэн нэрээр хүндэтгэн дуудаарай.

  20. Заах хичээлээ заавал бэлдээрэй.Шинэ хичээл заахдаа өмнө хичээлтэй аль болхоор холбож заагаарай.

  21. Хичээл зааж эхлэхдээ сурагчид сэтгэл санааны хувьд хичээлд бэлтгэлтэй байна уу гэдгийг мэдэх хэрэгтэй.Ангийн уур амьсгалыг хичээл бэлдсэний дараа хичээлээ заагаарай.

  22. Ангид ярих хугацаагаа нарийн сайн тогтоогоорой.Бага ангийн сурагчдад 3-4 мин,ахлах дунд ангид 5-6 мин, их дээд сургуульд 7-8 мин байдаг.Үүнээс удаан ярихад анхаарал сарнина.

  23. Нэг хэвийн хэвшмэл байдлыг арилгахын тулд хааяа бяцхан шог хошин яриа ярьж ангийг сэргээгээрэй

  24. Хичээлээ хялбараас нь хэцүүрүүгээ заах хэрэгтэй.

  25. Хичээлээ заахдаа бүх сурагчдынхаа нүд рүү нь хараарай.Ингэснээр хичээлээс анхаарал нь өөр зүйл рүү хандсан сурагчийг та төвөггүй олж мэдэх болно.

  26. Дэг журам тогтоох нэрийн доор ангийг гартаа атгах хэрэггүй.Хамгийн сайн дэг журам тогтоосон ч дотроо бүх зүйл чөлөөтэй байх хэрэгтэй.

  27. Шагнал шийтгэл нь урамшуулсан сануулсан байдалтай байна.Дүнг хэзээ ч битгий зэвсэг болгож хэрэглээрэй.

  28. Шалгалт авах өдрөө сурагчидтайгаа хамтдаа тодорхойлоорой.Шалгалт авсан цаасаа дараа нь буцааж тараагаарай.Сурагч таныг огт ялгаварладаггүй багш гэж үзнэ.

  29. Сурагчдаас асуулт асуухдаа бүгдийг нь хамруулж асуугаарай.Ингэснээр тантай харилцаа тогтоох сурагчдын тоо нэмэгдэнэ.

  30. Бүх сурагч хичээлийг адил түвшинд ойлгоно гэж андуурч болохгүй.Хүүхдийн нийгмийн болон сэтгэл санааны байдал үүнд маш чухал нөлөө үзүүлдэг.Сурагчийнхаа хичээл ойлгохгүй байгаа шалтгааныг тодруулаарай.Эс тэгвээс заасан хичээл үр дүнгүй болно.

  31. Сурагчдад бие даах чадварыг эзэмшүүлэхийг хичээгээрэй.Бие дааж сэтгэж ажиллаж чаддаг болговол түүнд хамгийн том хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг.

  32. Сурагчдаа ямар нэг шалтгаанаар ялгаварлаж болохгүй.

  33. Зөвлөгчийн үүргээ сайн биелүүлж таны тусламж хэрэгтэй байгаа


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 36 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax