KRISTIANA

2011-03-29 - онлайн хэлбэрээр хэл сурах

Ангилал: англи хэлний хичээл


Online хэлбэрээр Англи хэл бие дааж сурах шилдэг, цогц арга

      Сүүлийн үед манайхан гадаад хэл сурна гэхээр л гадаад орныг мөрөөдөн суух нь олонтой болжээ. Гэхдээ хэл сурна гэдэг юуны түрүүнд тухайн хүнийхээ идэвх санаачлага, цогц боловсронгуй арга барил хоёр юм. Нэг ёсондоо заавал хилийн дээс алхан суралцах шаардлагагүй гэсэн үг л дээ.

Хэрвээ та Англи хэлний дунд шатны мэдлэгтэй бол өнөөдөр Англи хэлийг үнэгүйгээр чанартай эзэмших боломж байна. Энэ бол online сургалтууд юм. Техник технологи хөгжсөн өнөө үед online хэлбэрийн сургалтууд олон олон давуу талтай болжээ. Танд санал болгох online сургалт бол BBC-ийн сургалт юм. Уг сургалтын хичээлүүд харьцангуй боловсронгуй. Тодруулвал хичээл нь тусгай нэвтрүүлэг, мэдээнүүд дээр тулгуурласан болохоор илүү өргөн хүрээтэй. Мөн дээр нь сонсох хичээлд гарах өвөрмөц хэллэгтэй шинэ үгсийг тусгайлан тайлбарласан байдаг. Түүнчлэн сонсох хичээлийг MP3, iPOd болон бусад зөөврийн сонсох хэрэгслүүдэд татаж авах боломжтой. Ингээд та нэг ёсондоо үнэтэй, янз бүрийн гарын авалга хэрэглэх шаардлагагүй болж байна гэсэн үг. Та сонсох хичээлээ, шинэ үгстэй нь хамт татаж аваад хаана ч явсан давтах боломжтой юм. Манайхны ярьдагаар 100% практик хичээл. Зүгээр нэг толь бичиг, дүрмийн ном шагайн суухын оронд яг өнөөдөр хэрэглэгдэж байгаа стандарт мэдлэгийг олж болох нь үнэхээр гайхалтай давуу тал юм.
BBC online сургалт BBC Learning English


Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 35 » Нийт: 41
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax