2011-04-06 - ЗӨВЛӨГӨӨ
Эцэг эхэд зориулсан зөвлөгөө
Хүүхэд сурлага муу бол аз жаргалтай амьдрахад тун бэрх. Энэ тохиолдолд томчууд сэтгэлээ зовоохгүй амар амгалан амьдрах ямар ч боломжгүй. Ганц гарц нь сурлага сайн болгох. Ингэх нь танд болон таны хүүхдэд, түүний ирээдүйн амьдралд юутай ч зүйрлэшгүй тусламж болно. Хүүхэд яагаад муу сурдаг вэ? Сурах зорилгоо ойлгоогүй, сэтгэл санааны өөдрөг биш байдал, хувийн ур чадвараа хэрхэн хөгжүүлсэн зэргээс шууд хамаардаг. Тиймээс эхлээд хүүхдэд амьдралын зорилгыг нь гаргаж ирэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл сурах сонирхолтой болгох сэтгэл зүйн бэлтгэл хий. Сурлага сайтай хүүхэд байсан ч улам батжуулан сэтгэл санааг нь бэлдэх хэрэгтэй.
Та хүүхдээсээ том болоод юу хийх, ямар ажилтай болохыг мөрөөдөж явдгийг нь асуугаарай. Хүүхэд нисгэгч, загвар өмсөгч, босс гээд ямар ч мэргэжил хэлж болно. Хэлсэн, сонгосонд нь та эмзэглэх хэрэггүй. Хүүхдийн хүсэл мөрөөдөл том болтлоо өчнөөн олон удаа өөрчлөгдөнө. Тиймээс та зөвхөн түүний хүсэл мөрөөдлийг нь мэдэх зорилго тавь. Ингээд жишээ нь нисгэгч болно гэх юм бол тэр хүсэл мөрөөдөл дээр нь тулгуурлаж сурах сонирхол бий болгодог юм.
Жишээ нь мундаг нисгэгч болохын тулд маш их юм уншиж мэдсэн байх ёстой. Хэрвээ бага уншиж, хичээлээ ойлгодоггүй, даалгавраа хийж чаддаггүй хүүхэд онгоц жолоодож чадахгүй. Яагаад гэвэл онгоц яаж хэрхэн жолооддог тухай хичээл номоо бас ойлгодоггүй. Хичээлээ сайн ойлгосон хүүхдэд л багш сайн онц дүн тавьдаг юм. Сайн онц сурдаг хүүхэд л онгоц яаж жолооддогийг бас сурч чадна. Уг нь онгоцны нисгэгч их өндөр цалин авдаг юм гэх мэтчилэн сонирхолтой яриа өрнүүл. Сонгосон мэргэжлийнх нь сайн сайхан талуудыг нь бүгдийг ярьж өг. Ингэснээр амьдралын үнэ цэнийг ойлгож, сурах сонирхол төрдөг.
Онц, сайн сурдаг хүүхэд л сайн нисгэгч болж чадна. Сайн чадварлаг нисгэгчийг олон удаа нислэгт гаргадаг. Олон нислэгт гарах тусам их цалин авна. Тэгээд тэр цалингаараа өөрийнхөө хүссэн бүхнээ авч чадна. Онц сайн сурахгүй бол өөрийнхөө дуртай ажлаа, нисгэгчээ хийж чадахгүй. Яагаад гэвэл хичээлээ ойлгодоггүй хүүхэд онгоц яаж жолоодох номоо ойлгодоггүй. Яаж жолоодохыг нь ойлгоогүй хүн онгоцоо барьж чадахгүй. Мэдээж чадахгүй хүнээр онгоц жолоодуулахгүй. Ингээд дуртай ажлаа хийж чадахгүйд хүрнэ. Том болоод ямар нэгэн ажил хийхгүй бол амьдрах боломжгүй. Хувцас хунар, хоол унд, гэр орон бүгдийг мөнгөөр худалдаж авдаг. Муу сурдаг хүүхэд том болоод өөрийн дуртай зүйлүүдээ бүгдийг нь авч чадахгүй, тэр бүү хэл хоол ундаа ч худалдаж авч чадахгүй өлсгөлөн явах болно.
Хүн дуртай ажлаа хийгээд аз жаргалтай амьдрахын тулд л хичээлд суудаг, ном уншдаг гэх мэтчилэн хүүхдийн сэтгэхүйд тааруулан сонирхолтой хэлбэрээр ухуулах биш, ярилцах хөөрөлдөх маягаар бэлтгэж өгдөг. Ингэж хүүхдэд сурах сонирхол заавал бий болгож, номыг үнэлдэг, түүнд хайртай болгож гэмээнэ сая хүүхдийн сурлага ахих боломжтой. Ийм ухамсар суусан хүүхэд хичээлдээ маш анхааралтай суугаад хичээлээ ойлгоод ирдэг. Хичээлээ ойлгосон хүүхэд даалгавраа өөрөө шууд хийдэг.
Амжилттай, онц сурч байгаа оюутан, сурагчид гоц гойд болсондоо тийм биш байдаг юм. Харин суралцах арга барилыг олоод авсан учраас төвөгшөөлгүй онц сурдаг. Тэгэхээр хүн бүрт хүсвэл, хичээвэл, тэгээд сурах арга барилаа олчихвол бүх зүйлийн утга учир олддог жамтай. Харин энд танд Сурах арга барилаа олоход чинь туслая. Харин хүсэл эрмэлзэл, хичээл зүтгэл нь оюутан танаас шалтгаалах болно.
1. Өөрийнхөө хүчинд итгэлтэй бай.
Суралцах халуун хүсэл эрмэлзэлтэй байж, мэдлэг эзэмших хурц сонирхлоо хөгжүүлж ажилла. Өөрийнхөө хүчинд итгэхгүй байх шиг тийм гутамшиг хүнд байхгүй.
2. Хичээллэх үед анхааралтай бай.
Анхаарлаа ганц мөч л өөр зүйлд хандуулахад цаашид суралцахад онц чухал зүйлийг өнгөрөөж суралцах чадваргүй болоход хүрч болно. Хэрэв нэг л зүйлийг анхааралгүй орхигдуулбал түүнийгээ маргааш гэлгүй тэр дор нь мэдэж авч бай.
3. Хөдөлмөрийг хайрлаж, сайн хөдөлмөрлөж сур.
Зохион бүтээгч Эдисон "Шинжлэх ухаанд бүх зүйлийн 1% -ийг авьяас, 99%-ийн хөлс асгаруулалтаар шийдвэрлэдэг" гэсэн үгийг санаж яв.
4. Суралцах тодорхой дэг журмыг баримталж, ажил амралтаа зөв зохицуулж бай.
Хүнд хөнгөн хичээлийн даалгаврыг сэлгүүлэн зохицуулсан, өдрийн цагийн хуваарийг сайн бодож боловсруулан мөрдөж ажилла.
5. Бүх зүйлийг цээжлэх гэж бүү оролд. Ой тогтоолтондоо найдахын зэрэгцээ бие дааж сэтгэж сур. Сэтгэх ойлгох гэдэг бол үзэгдэл юмсын учир шалтгаан, холбоог таньж мэдэх учиртай. Аль болохоор яагаад гэсэн асуултыг өөртөө болон бусдад тавьж бай.
6. Дүрслэн мэдрэх гэсэн чухал найдвартай холбоотноо аль болохоор их ашиглаж бай. Уншиж байхдаа буюу багшийн яриаг сонсож байх үедээ судалж байгаа зүйлийг амьд тод сэтгэхийг аль болохоор хичээж бай. Хүний үүрэг мэдлэгээр дүүргэх бус харин гал ноцоох түүдэг дөл байх ёстой" гэсэн үгийг санагтун.
7. Бие дааж суралцах чадвартай болох хэрэгтэй.
Багш л толгойд хийгээд өгчихнө гэж болохгүй.
8. Гэртээ номын сантай бол.
Энд хичээлийн хуваарь, ажлын схем, шаардагдах ном, сурах бичиг тэдгээр нь -олоход хялбархан байдлаар тавигдсан байх хэрэгтэй.
9. Өөрсдөө олж авсан мэдлэгийг хаана, яаж хэрэглэхийг тогтмол эрж хайж бай.
Бодлого их бод. Зохиож бай. Зөвхөн толгойгоороо биш гараараа ажилла.
10. Даалгавраа аль болохоор бага цагт энерги зарцуулж хийхийг эрмэлз.
Бодлого бодох бэлтгэлд бэлтгэх, зохион бичихэд урлаг шаардагдана. Түүнийг эзэмшээрэй.