2011-04-12 - Өөдрөг амьдрая
|
"Өнөөдөр - хоёр маргаашийн үнэтэй." Бэнжамин Франклин. Өчигдөр бол түүх. Маргааш бол ердөө л хоосон мөрөөдөл, төсөөлөл төдий. Зөвхөн өнөөдөр л бид жинхэнээсээ амьдарч, амьд байгаагаа мэдэрдэг. Иймд өнөөдрөө сайхан, өөдрөг, гэрэл гэгээтэй болгох хэдэн аргыг доор өгүүлье : - Өглөө эрт бос.
- Өөрт чинь хамгийн их ач холбогдолтой зүйлийг хий.
- Дуусгаагүй ажлаа дуусга.
- Эерэг, найрсаг хүмүүстэй хэсэг хормыг өнгөрөө.
- Хэн нэгэнд дуртай зүйлийг нь хийж өг.
- Өнөөдрөөрөө амьдар. Өөрийнхөө хаана байгаа, юу хийж байгаа, хэн бэ гэдэгтээ л төвлөр.
- Тухайн мөчид нэг л зүйлийг хийж бай.
- Дотоод сэтгэлээ сонс. Хэрэв таагүй, сөрөг мэдрэмж төрж байвал эерэг, сайн талыг нь олж харахыг хичээ.
- Шалтгаангүй байсан ч инээмсэглэ.
- Цахилгаан хэрэгслээ унтраа. Жинхэнэ бодит зүйлээр өөрийгөө хөгжөө.
- Шинэ газарт оч. Шинэ зүйл үз. Шинэ хүнтэй уулз.
- Өөртөө инээд хөөр бэлэглэх ямар нэг зүйл хий.
- Оюун ухаанаа хурцла. Шинэ зүйл сур.
- Бие бялдраа хөгжүүл. 30 минут дасгал хий.
- Хүнээс тусламж ав.
- Хэрэггүй зүйлсээ хаяж, хог новшоо цэвэрлэ.
- Өөртөө болон эргэн тойрныхондоо үнэнч бай.
- Өөрийгөө бусадтай бүү харьцуул. Түүний оронд тэднээс урам ав.
- Хэдэн хормыг ганцаараа, нам гүм орчинд юм бодож өнгөрөө.
- Шийдэл олоход төвлөр.
- Шинэ санаа, шинэ мэдээлэлд оюун ухаанаа нээлттэй байлга.
- Хамгийн чухал ажлаа дариухан барьж ав.
- Бусдын жүжигт битгий оролц. Өөрийнхийгөө ч битгий үүсгэ.
- "Ажаамуу", "Баярлалаа", "Уучлаарай", "Би чамд хайртай" гэдэг үгнүүдийг хэрэгтэй үед нь хэлж бай.
- Хүн болгонд тааруулах гэж битгий хичээ. Зүгээр л өөрийн зөв гэж бодсоноо хий.
- Өглөө, өдөр, оройн хоолоо сайн ид.
- Байгалийн сайхан, энгүүн тансгийг амтлан цэнгэ.
- Хорвоо ертөнцийн зөв бүхэнд анхаарал хандуул.
- Байгаа зүйлдээ төвлөрч, түүнээсээ таашаал ав.
- Жаахан эртхэн орондоо орж, маргааш өглөөг сэргэлэн угт.
Харин эцэст нь, инээмсэглэл бол хүний нүүрэн дээрх хамгийн сайхан үрчлээ юм шүү гэдгийг сана. Яг одоо босоод энэхүү санааг ажил болго. |
• Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд